Усны нөөц

Усны тухай хуульд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.14) хуралдаан 10 цаг 48 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд  өргөн мэдүүлсэн “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

929a2c46-8176-4a2d-b3a9-fbb7fe9083e0

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын

Дэлгэрэнгүй: Усны тухай хуульд өөрчлөлт орууллаа

2018 онд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаас

bu 01.11

Усны нөөц, булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Тарагт, Хайрхандулаан, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Баянгол, Богд, Нарийнтээл сумдад нийт 20, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн хөнгөөр Бүрд суманд 5, Тарагт суманд 1, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хархорин суманд 4 булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан хамгаалалтын ажлыг нутгийн иргэдэд хариуцуулж өгсөнөөр малын хөлийн талхагдал, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалагдан усны ундарга нэмэгдэж, айл өрхийн хүн ам, малын усан хангамжийг сайжрууллаа.

Орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өндөр сант хайрхан” ХХКомпани “Дэлгэрэх” ХК-ны уулзвараас “Таван-Эрдэнэ” дэлгүүр хүртэлх 390 метр хатуу хучилттай авто зам шинээр тавих, Арвайхээр хотын баруун дөрвөн замаас аюулгүйн тойрог хүртэлх замын дагууд байгаа “Дэлгэрэх”-ийн хуучин төмөр бетонон гүүрийн 2 талд явган хүний замын өргөтгөл хийх, Арвайхээр хотын 2-р багийн Авто зам дээрх ус давуулах далан байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй: 2018 онд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаас

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 9 зочид онлайн байна