Хүний нөөцийн ил тод байдал

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ-ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

(2019 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар) 

Хөтөлбөрийн агуулга

Гүйцэтгэл

1.

“Төрийн албан хаагчийн сургалт-хөгжил” хөтөлбөр

Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн а/525 дугаар захирамж

“Төрийн албан хаагчийн сургалт-хөгжил” аймгийн хөтөлбөрийн гол зорилго нь төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд үр ашигтай, үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн албыг бүрдүүлэхэд оршино. Энэ зорилго нь төрийн байгууллагыг мэдлэг чадвартай мэргэшсэн албан хаагч бүхий суралцагч байгууллага болгон хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний үр нөлөө, үр дүнг дээшлүүлснээр хэрэгжинэ.

2.

Санхүүжилтийн эх үүсвэр

Олон улсын байгууллага, гадаад орон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгч буй зээл, тусламж, хандив, дэмжлэг

3.

Хэрэгжүүлэгч байгууллага

Хугацаа: 2010-2021 он

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

4.

Хөтөлбөрийн зорилтууд

/Орон нутагт хамааралтай/

 

Зорилт 1. Хүний нөөцийн хэрэгцээ, бүрдүүлэлт, хангалт

Зорилт 2. Хүний нөөцийн сургалт, хөгжил

Зорилт 3. Суралцагч байгууллага хөгжил

   Зорилт 4. Төрийн албан хаагчийн ёс зүйн стандартыг хэрэгжүүлэх

5

Зардал

Төсөв (нийт шаардагдах зардал)

 

Үүнд:

Төсөв (2019 он)

Гүйцэтгэл 2019 он

Хувь

Багц 1

-

-

-

Багц 2

7400.000

7400.000

100

Багц 3

1300.000

   1300.000

            100

Багц 4

-

-

 

6.

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

                                                     Хөтөлбөрийн биелэлт

1 дүгээр зорилтын хүрээнд

Хүний нөөцийн хэрэгцээ,

бүрдүүлэлт, хангалт:

 

 

Тус газар нь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/166 дугаар захирамжаар батлагдсан дүрмийн дагуу, байгууллагын бүтэц, орон тоогоо баталж, мөрдлөг болгон ажиллаж байна. 2019 онд ажлын байрны ачаалал, давхардлыг багасгах зорилгоор тус газарт Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис хариуцсан мэргэжилтний албан тушаалыг шинээр бий болгож, шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж уг орон тоог нөхсөн. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд тус газрын дарга, ойн нэгжийн дарга, 1 ахлах мэргэжилтэн, 5 мэргэжилтэн, 18 байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны шинжилгээ хийх ажлыг төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн заавар зөвлөмж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-30-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Ажлын байрны шинжилгээ хийхдээ холбогдох хууль, тогтоомжуудыг үндэслэл болгож, тухайн албан тушаалыг эрхэлж буй мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах зорилгоор асуулгын хуудсаар санал авч нэгтгэн, хангайн бүсийн зарим аймгуудын БОАЖГ-уудын мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолттой харьцуулалт хийж боловсруулсан. Төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны мэргэжилтнүүдээр хянуулж, заавар зөвлөгөө авч, стандартын дагуу боловсруулан, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39-р хуралдаанаар хэлэлцүүлэн, эх хувийг баталгаажуулан, эрх бүхий албан тушаалтанаар батлуулах зөвшөөрлийг авсны үндсэн дээр газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 23 дугаар тушаалаар батлуулж, мэргэжилтнүүдэд танилцуулан хувийн хэрэгт хийсэн.

2 дугаар зорилтын хүрээнд

Хүний нөөцийн сургалт, хөгжил

Жил бүр албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж, батлуулан чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна. Òºðèéí àëáàí õààã÷дыг ýðõýëñýí àæèë, ìýðãýæëèéíõ íü чиглэлээр яам болон түүний харъяа байгууллагуудаас зохион байгуулсан ñóðãàëò, семинарт òîãòìîë õàìðóóëæ байгаа бөгөөд 2019 онд албан хаагчид эрхэлсэн ажлын чиглэлээр нийт 28 удаагийн сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна. МУ-ын Төрийн албаны зөвлөлөөс 2019 онд зохион байгуулсан төрийн албаны шинэтгэлийн сургалтанд тус газрын мэргэжилтнүүдийг хамруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтанд холбогдох мэргэжилтэнг оролцуулж, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтанд Бат-өлзий, Уянга, Зүүнбаян-улаан сумдын байгаль хамгаалагчдыг тус тус хамруулсан. Тус газрын дарга Т.Ариунболд Удирдлагын академийн Удирдахуйн сургуулийн Төрийн захиргааны менежментийн магистр зэрэг хамгаалж, мэргэжилтэн Ц.Батгэрэл нь өөрийн хүсэлтээр ХААИСургуулийн магистр докторын сургуульд байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлээр докторантурт суралцаж байна. Удирдлагын академийн мэргэшил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт 16 цагийн сургалтанд ахлах мэргэжилтэн Э.Золзаяа, “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт 24 цагийн сургалтанд мэргэжилтэн Б.Дулмаа тус тус хамрагдаж төгссөн. Тус газраас сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалтыг 5 удаа зохион байгуулсан. Тус газраас 2019 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хангайн бүсийн 5 аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, харилцан туршлага солилцож, 2019 оны 06 дугаар сард Орхон аймагт, 09 дүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулагдсан аймгуудын нэгдсэн уулзалт, туршлага судлах сургалт семинарт тус газрын мэргэжилтнүүд, 3 сумын байгаль хамгаалагчийг оролцуулсан. 2019 онд тус газрын мэргэжилтнүүд, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалтыг 5 удаа, хангайн бүсийн зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 200 хүн хамрагдаж 8700,000 мянган төгрөг зарцуулсан.

3 дугаар зорилтын хүрээнд

Суралцагч байгууллагын    

               хөгжил

 

Тус газар нь суралцагч байгууллагын болох зорилтыг хэтийн төлөвлөгөөндөө тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. хүрээнд байгууллага дотооддоо албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг хийхийн зэрэгцээ бусад аймгийн туршлага судлах ажлыг зохион байгуулж байна. 2019 онд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль”-ийн сургалтыг 2 удаа, сумдын Байгаль хамгаалагч, БОХУБайцаагч, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалтыг 5 удаа зохион байгуулсан. Жил бүр сумдын байгаль хамгаалагчдыг мод бут тарих, үр үрсэлгээ бэлтгэх чиглэлээр чадавхжуулах зорилгоор Бат-өлзий суман дахь Сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газар дээр 14 хоног ажиллуулж байна.

4 дүгээр зорилтын хүрээнд

Төрийн албан хаагчийн ёс зүйн стандартыг хэрэгжүүлэх

Байгууллагын хэмжээнд ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн хороо ажиллдаг бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар гарсан хууль тогтоомж, дүрэм журам, байгууллагын соёлын талаар шинээр томилогдсон албан тушаалтанд танилцуулж байна. МУ-ын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг албан хаагчдад танилцуулах сургалтыг зохион байгуулж, ёс зүйн дүрмийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан.Төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар холбогдох зорилт арга хэмжээг тусгасан. 2019 онд төрийн албан хаагчдаас ёс зүйн зөрчил гаргасан албан хаагч байхгүй болно.

7.

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

8.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

 

 

9.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт 4

100 %

 4

              100 %

100 %

100%

100%

10.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(ЗГХЭГ-ын үнэлгээ)

Нэгдсэн үнэлгээ

 

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 5 зочид онлайн байна