Хүний нөөцийн ил тод байдал

АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

(2019 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар) 

Хөтөлбөрийн агуулга

Гүйцэтгэл

1.

“Аймгийн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах аймгийн хөтөлбөр”

Аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/113 дугаар захирамж

Аймгийн төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах асуудлын хүрээнд ажлын байрны нөхцлийг сайжруулах, аж төрөх нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг сахин хамгаалах нөхцөл бололцоогоор хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.

Санхүүжилтийн эх үүсвэр

Олон улсын байгууллага, гадаад орон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгч буй зээл, тусламж, хандив, дэмжлэг

3.

Хэрэгжүүлэгч байгууллага

Хугацаа:

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

4.

Хөтөлбөрийн зорилтууд

Зорилт:1 Төрийн албан хаагчийн ажлын байрны тав тух, ажиллах орчин, нөхцлийг     сайжруулна.

Зорилт:2 Төрийн албан хаагчийн сурч боловсрох, хөгжлийг дэмжихэд анхаарах

Зорилт:3 Төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах хүч, урам зураг, хүсэл эрмэлзэл бий болгоход анхаарч ажиллана.

Зорилт:4 Төрийн албан хаагчийн орон байрны нөхцөл, ахуйн хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Зорилт:5 Төрийн албан хаагчийн эрүүл аж төрөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

5

Зардал

Төсөв (нийт шаардагдах зардал)

Төсвийн эх үүсвэрүүд: БОХНСАХэмжээний зардал, дотоод хуримтлал,урсгал засвар, тэтгэмж урамшууллын зардал, төсөл хөтөлбөр

Үүнд:

Төсөв (2019 он)

Гүйцэтгэл 2019 он

Хувь

Багц 1

Урсгал засвар, авто машины сэлбэг-2500.000

Хангайн бүсийн зөвлөгөөн, спортын арга хэмжээ-7400 000

2500.000

 

 

7400.000

             100

Багц 2

                     -

-

100

Багц 3

-

             -

               100

Багц 4

Хоолны хөнгөлөлт-28.178 000

       28.178.000

               100

Багц 5

Мөсний баяр-1500.000

     1500.000

               100

6.

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

                                                     Хөтөлбөрийн биелэлт

1 дүгээр зорилтын хүрээнд

Зорилт:1

Төрийн албан хаагчийн ажлын байрны тав тух, ажиллах орчин, нөхцлийг сайжруулна.

2019 онд төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцлийг сайжруулах зорилгоор 3 өрөөнд урсгал засвар, автомашинд сэлбэг хийж 2500.0 мянган төгрөг зарцуулсан. Байгууллагын албан хаагчдыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аймгийн Аудитын газар, Статистикийн хэлтэс, Онги-Таац голын сав газрын захиргаатай хамтран Спортын ордоны “Б” зааланд 7 хоногт 1 удаа тоглох гэрээ хийсэн. Жил бүрийн ой, усны өдрийг тохиолдуулан байгаль орчны салбарын ажилтнуудын дунд гар бөмбөг, буухиа, дардасны тэмцээнийг зохион байгуулж хэвшсэн. Тус газраас 2019 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хангайн бүсийн 5 аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ үеэр спортын 3 төрөлт арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд 2019 оны 06 дугаар сард Орхон аймагт, 09 дүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулагдсан аймгуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээнд тус газрын албан хаагчдыг оролцуулж амжилттай оролцсон.

2 дугаар зорилтын хүрээнд

Зорилт:2

Төрийн албан хаагчийн сурч боловсрох, хөгжлийг дэмжихэд анхаарах

Төрийн албаны зөвлөлөөс 2019 онд зохион байгуулсан төрийн албаны шинэтгэлийн сургалтанд тус газрын мэргэжилтнүүдийг хамруулж, Төрийн албаны тухай хууль түүнийг дагалдан гарч буй журмуудын талаар мэдээлэл авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтанд холбогдох мэргэжилтэнг оролцуулж, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтанд Бат-өлзий, Уянга, Зүүнбаян-улаан сумдын байгаль хамгаалагчид хамрагдсан. Тус газрын мэргэжилтэн Ц.Батгэрэл нь ХААИСургуулийн докторантурт суралцаж байгаа бөгөөд суралцах хугацаанд цалинтай чөлөө олгож, сурах нөхцлийг хангаж байна. Удирдлагын академийн мэргэшил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт 16 цагийн сургалтанд ахлах мэргэжилтэн Э.Золзаяаг хамруулсан. 2019 онд тус газрын мэргэжилтнүүд эрхэлсэн ажлын чиглэлээр 28 удаагийн сургалтанд хамрагдаж, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалтыг 5 удаа зохион байгуулаад байна.

3 дугаар зорилтын хүрээнд

Зорилт:3

Төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах хүч, урам зураг, хүсэл эрмэлзэл бий болгоход анхаарч ажиллана.

Төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах хүч, урам зураг, хүсэл эрмэлзэл бий болгох зорилгоор оны эхэнд газрын даргын А/01 тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг тогтоохдоо ажилласан жил, ажлын үр дүн, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг холбогдох хууль журмын дагуу тухайн албан хаагчийн мэргэжлийн түвшин, ур чадвартай уялдуулан тогтоон олгож байна. Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэвийг нэмэгдүүлэх, шинээр олгох саналыг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан Төрийн албаны салбар зөвлөлд уламжилснаар 2019 онд 2 байгаль хамгаалагчид шинээр зэрэг дэв олгуулсан. Байгууллагын ажилтнуудыг шагнаж урамшуулах, хоолны үнийн хөнгөлөлт үзүүлэх, үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг төсвийн боломжид тулгуурлан шийдвэрлэж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингээр шалгарсан тэргүүний төрийн албан хаагчдыг аймгийн болон Засгийн газар, төрийн дээд цол, одон медальд тодорхойлох ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

4 дүгээр зорилтын хүрээнд

Зорилт:4

Төрийн албан хаагчийн орон байрны нөхцөл, ахуйн хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Төрийн албан хаагчийн орон байрны нөхцөл, ахуйн хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ байранд орсон, ар гэрийн гачигдал гарсан, тэмдэглэлт үйл явдал тохиолдоход дотоод журамд заасаны дагуу áàéãóóëëàãûí äîòîîä õóðèìòëàл болон төсвийн боломжид тулгуурлан шийдвэрлэж байна. Албан хаагчдад сар бүр олгох хоолны зардлыг 2019 онд нэмэгдүүлж 28178.0 мянган төгрөг зарцуулсан байна.

5 дугаар зорилтын хүрээнд

               Зорилт:5

Төрийн албан хаагчийн эрүүл аж төрөхөд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Тус газрын ажилтнууд болон сумдад ажиллаж байгаа Байгаль хамгаалагч нарыг эрүүл аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 жилд 1 удаа Áүсийн оношлогоо эмчилгээний тºâèéí íàðèéí ìýðãýæëèéí ýì÷èéí ¿çëýãò õàìðóóëæ, шаардлагатай зардлыг байгууллагын дотоод нөөц боломжид тулгуурлан шийдвэрлэж байна. 2019 онд газрын албан хаагчдыг нийгмийн даатгалын сангаас олгох эрүүл мэндийн багцын үзлэгт хамруулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн нутаг баруун хойд хэсэгт орших “АЛТАН МАНЖУУР ХОТ”-той танилцуулах, туршлага судлах аялалд тус газрын Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Мөнхсүрэн оролцож, Манжуур хотын түүх, соёл, аялал жуулчлалын өнөөгийн байдал, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ, орон нутгийн нислэг, зам харилцаа, гадаад хамтын ажиллагаа, зочлох үйлчилгээний хөгжил, үзвэр үйлчилгээтэй танилцаж, туршлага судалсан. Тус газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, амралт чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр мөсний баярыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөсний баярын үеэр хөгжөөнт буухиа, олимпын сэдэвтэй АХА, тэшүүрийн гулгалт, шагайн харваа, сайхан хос зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд төрийн байгууллагуудын 100 гаруй албан хаагчид оролцсон. Тус газар нь хамт олны дундын мөнгөн сан бий болгож, зарцуулах журмыг боловсруулан шаардлагатай үйл ажиллагаанд зарцуулж байна.

7.

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

8.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

 

 

9.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт 4

Зорилт 5

94 %

 5

         100 %

100 %

100%

70%

100

10.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ
(ЗГХЭГ-ын үнэлгээ)

Нэгдсэн үнэлгээ

 

 

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 3 зочид онлайн байна